суббота, 15 ноября 2008 г.

АМЬДРАЛ ӨӨРӨӨ БАЯЛАГ

Миний хэлэх хамгийн дуртай үг бол ''Амьдрал өөрөө баялаг''. Та ч гэсэн энэ үгтэй санал нэг байгаа байх. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тэр бүрт хэзээ ч ноён нуруу, хүн төсөө л гээж болохгүй шүү! Хүний мөс гэснээс та хэр хүний мөстөй хүн бэ? Асуултаа өөртөө үлдээгээд бодоод үзээрэй.
Намайг 10 жилийн сурагч байхад тэр үеийн ерөнхийлөгч П.Очирбат зурагтаар ''Хүний мөс'' сэдвээр ярьж билээ. Hадад тэр богино ярилцлага одоо хүртэл мартагддаггүй юм. Өнөөгийн хүмүүс хүний мөсгүй болсон... энэ тэгээд, тэр тэгээд гээд л.. Тэр тийм биш шүү залуусаа!
Хэн ч, хэзээ ч таныг гомдоосон байлаа тэр хүнийг сайхан сэтгэлээр үргэлж сайныг ерөөгөөрэй! Эргээд чамд тэрнээс чинь илүү хүндлэл, хайр ирнэ гэдэгт итгээрэй. Сайхан хүмүүс хорвоод их. Бид бүгд ''Нигүүлсэхүйн орон''-д амьдарч байгаа оюунлаг хүмүүс шүү.

ЗҮҮД ШИГ АМЬДРАЛ

....Амьдрал дэндүү сайхан, яг л зүүд шиг юм....

Зүүд шиг амьдрал

Нэгэн шөнө би энэ орчлонгоос тасарч
Нил ягаахан цэцэгстэй цэлгэр талаар ниснэ
Нүдний өмнө туулсан амьдрал минь хөвөрч
Нүүх алсын тэртээд дурсамж бүхэн минь хөглөрөөд

Зүүд юмуу чи амьдрал минь….

Зөрөөд өнгөрөх хүмүүс над руу инээмсэглэн
Зөөлөн шиврэх бороо бодлыг минь норгосоор
Зүрх сэтгэлээ хэн нэгэнд үүрдийн болгож өгчихөөд
Зуун жил дурсагдах гэгээн хайртай учраад л

Зүүд шиг амьдрал минь хөвөрсөөр л….

Хөх тэнгэрийн үүлс миний дээгүүр нүүсээр
Хөөрөн мандах наран намайг тойрон эргэлдэж
Хүнийг хайрлах сэтгэлийг бурхан адил шүтсээр
Хүсэл хяслын замбуулинд ухаарал тээсээр буцах

Зүүд адил амьдрал минь үргэлжилсээр л…

Гэрэл гэгээтэй бүхнийг би өөрийн болгочихоод
Гэгээн хүсэл мөрөөдлөө зүрхэндээ тээгээд
Гуниг зовлон гээчийг ажрах ч үгүй туулж
Ганц олдох насаа жаргалд умбан өнгөрөөсөөр

Зүүд шиг амьдрал минь урссаар л .. ..

Цэцэг цэцэгийн үнэрт ухаан минь балартаж
Цэнгэх залуу нас минь гал шиг дүрэлзээд л
Цээжинд багтахгүй цохилох атгахан бор зүрх минь
Цэвэр ариухан бүхэнд шунан дурлаж булиглахад

Зүүд мэт амьдралаа би туулсаар л….

Дуулах дууны аяз шиг намуухан эгшиглэх амьдралд
Дүүлэх бяцхан шувуухай мэт эрх чөлөөгөөр ундаалж
Дундуур бүхнийг дүүргэх сэтгэл итгэлийн ундаргаар
Дуусах газраа хулээн цаг хугацаа урагшилсаар л

Зүүд адил амьдралдаа би дурласаар л….

Амьдрал чи намайг ахиад бүр сайн хурцал
Алдаа оноог минь дэнслэн жил жилээр урагшил
Алхам бүрт хүч нэмж улам цааш хөвөр
Алган дээр минь бөмбөрөх
Алтан утас шиг, яг л

Зүүд юм байна чи, нэг л насны амьдрал минь

Зөөлөн чихэнд минь шивнээч , тиймээ гэж,,,
Хэлж дуусаагүй байхад чинь хэрэв чамд итгэвэл
Хэзээ ч би сэрэхгүйэ, энэ л чигээрээ зүүдлэе!
Зүүд шиг амьдрал минь үргэлжилээч,

Зуу зуун жил...









Комментариев нет: