суббота, 15 ноября 2008 г.

МИНИЙ ШҮТЭЭН

Нэг л мэдэхэд хүүхэд нас ард хоцорч, эгэл нэгэн бүсгүй болжээ...Үргэлж л АМЬД БУРХДЫНХАА жаахан охин нь... Ингэж болохгүй, тэгж болохгүй гэсэн тэр л эрхэм үгсийг тэд минь наддаа харамгүй хайрласан. Дэндүү гэмээр сайхан байгаа биз? Тэнгэр минь! Тандаа баярлалаа. Үргэлж л энэ хэвээрээ байх юмсан.
Ойрд нэг л... Аав, ээж хоёрыгоо санаад байх юм. Цаг хугацаа бурхадуудтай минь хамт байх тэр л мөчийг булаацалдаад байгаа юм шиг санагдаад... Хүн та Хайртай гэдэг үгийг Аав, Ээждээ харамгүй хэлж байгаарай!
Охин нь та хоёрынхоо хязгааргүй их ачийг алдалгүй дээдэлж явнаа. Олон олон жил дэргэд минь байж, өгөөмөр их ачлалыг тань хариулах боломж олгоорой.
Миний л шүтээн-та хоёртоо би маш их хайртай.

ШҮТЭЭН
Миний шүтээн ээж минь байдаг юм
Мөнхийн гэгээ аав минь байдаг юм
Алдаж онох үед дүү минь байдаг юм
aяa би ямар азтай хүн вэ?

Монголын тал нутагт төрсөндөө баяртай
Магадгүй маргааш надад миний хайр ч ирэх юмуу
Нарны гэрэлд би чи бид бүхэн багтдаг
Нарсанд байдаг хүн ч шүтээнтэй байдаг юм

Эхний учрал гээд баярладаг бол дараа нь уйлна
Эрх сарантай ярьсан ч чамд азгүй үе ч байна
Хайна чи тэр шүтээнийг дэвэн дэлхийгээс хайна
Харин тэр зүйл чинь дэргэд байсныг чи дараа нь санана
Ганц олдох энэхэн насандаа хайрлах ёстой улсуудаа хайрла
Гэнэхэн явсан бол чи дараа нь бодно


Мөнхбаатар















Комментариев нет: