понедельник, 22 декабря 2008 г.

ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС

Ямар ч оронд өөрсдийн соёл, уламжлал, ёс түүнчлэн Зүйр цэцэн үгс байдаг. Бид бүгд өвөг дээдсийнхээ хэлж үлдээсэн тэр Зүйр үгсийг марталгүй санан, дагаж мөрдөөсөй гэж өөрийн бие хүснэм. Энэ удаад Монгол ардын зүйр цэцэн үгс дотороо Зан харилцааг түүвэрлэн хүртээе.


Даруу зан
Залуу хүний чимэг

Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил

Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил

Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил

Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү

Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар

Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар

Хэлэхэд амар
Хийхэд хэцүү

Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага

Муу хүний өвөг болохоор
Сайн хүний хөтөч бол

Нөхөрт нөхөр
Нөхөөсөнд халаа бол

Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол

Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол


Комментариев нет: