Бидний амьдарч буй нийгэмд донтолт хэмээх тахал улам бүр газар аван тархаж байна. Өрнө дорно гэлтгүй, эр эм бүх хүний амьдралд ялангуяа өсвөр насныхны дунд энэ нь үнэхээр бодит эмгэнэл болоод байгаа билээ. Америкийн Нэгдсэн Улсад л гэхэд 12 сая хүн архидалтын донтолтод өртөөд байгаа бөгөөд тэдний 25% нь өсвөр насныхан байна гэсэн тоо баримт байдаг. Монголд ч гэсэн архидалт нийгмийн бүхий л хүрээнд, гэр бүл бүрт нэвчин бидний өмнө тулгараад байгаа номер нэг асуудал болоод байна.
Донтолт гэж юу вэ?
Донтолт хэмээн үг нь латин хэлнээ "эзэмдүүлэх, олзлуулах" гэсэн утгатай бөгөөд эрт цагт ямар нэгэн юманд боолчлуулсан эсвэл боол болж олзлуулсан тохиолдолд хэрэглэдэг байжээ. Орчин цагт ч гэсэн өөрийгөө элдэв зүйлд олзлуулан яваа нь донтолтын жишээ гэлтэй санагдана. Хүн өөрийгөө архи, мансууруулах бодис, секс, хоол, ажил болон мөрийтэй тоглоомын боол болгож донтож байна. Ийм хүнд өөрийгөө захирах хяналт ба эрх чөлөө гэж байхгүй. Харин өөрийг нь эзэгнэж зуршил болсон хэв загвартаа захирагддаг билээ.
Донтолтын хоёр төрөл
Донтолтын хоёр төрөл
Уламжлалт үзлээр донтолтыг хэвшил зуршлаас олсон зүйл гэж үздэг бөгөөд ихэнхдээ архидалт болон мансууруулах бодис хэрэглэхийг үүнд хамруулдаг билээ. Мөн нөгөө талаар "өөрийгөө боолчлуулах зөвшөөрлийг" аливаа хэвшил зуршилд өгснөөр донтолт бий болдог гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хоёр төрлийн донтолт байдгийг дээр дурьдсан. Эхнийхийг бодитоор харагдахуйц донтолт гэдэг. Тухайлбал, мансууруулах бодис, архи, никотин, каффейн болон зарим нэгэн хоол хүнс. Харин хоёрдогч донтолтыг "үйл явцын донтолт" гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн үйл ажиллагаа эсвэл харилцан үйлчлэлийн үйл явцын үр дүнд тухайн хүн түүнээсээ салж чадахгүй, хамааралтай болох хэлбэрийг хэлж байгаа юм. Ихэнхдээ ийм төрлийн донтолт нь далд хэлбэртэй байдаг тул олонх хүмүүс үүнийг асуудал хэмээн тооцдоггүй. Ийм төрлийн донтолтод секс, ажил, мөрийтэй тоглоом, шашин, спорт, телевиз, интернет, зүй бус хооллолт, хувь хүмүүс хүртэл үүнд тооцогддог. Энэ мэт зүйлд хэт хамааралтай байснаар донтолтын хоёр дахь хэлбэрт хамаарагддаг билээ.
Донтолтыг таних нийтлэг мөн чанарууд
Өч төчнөөн донтолт байдаг ч тэдгээр бүрт байдаг нийтлэг хэд хэдэн мөн чанаруудыг одоо дурдъя:
1. Донтолт нь жинхэнэ мэдрэмжээсээ зугтан хуурмаг мэдрэмжээр амьдрах хүслийг хүнд бий болгодог. Амьдралын бодит нөхцлөөс зугтан хийсвэр байдлаар амьдрах сэтгэхүйд хөтөлдөг.
2. Донтолт нь донтсон хүнийг бүрэн хянадаг бөгөөд аливаа зүйлд хандах хандлагыг нь ч мөн өөрчилдөг.
3. Донтолт нь таашаал өгдөг. Донтолт нь хүнд ямар нэгэн байдлаар таашаал, кайф, тайвшрал өгдөг билээ.
4. Донтолт нь хүний амьдралд хэр их удна төдий хэмжээгээр түүний амьдралд хор хөнөөл, сүйрэл авчирдаг билээ. Хэдийгээр ямар нэгэн байдлаар таашаал, кайф өгдөг ч хүний эрүүл мэндэд, оюун ухаанд, болон сүнсэнд хор хөнөөл учруулдаг.
5. Донтолтын хэв загвар нь хүний амьдралын эрхэм сэтгэлийг дардаг. Донтолт нь тухайн хүний амьдралын гол хүсэл тэмүүлэл болон хувирдаг бөгөөд хаа ч явсан, юу ч хийсэн үргэлж л амьдралынх нь хэв загварыг өөрчилж байдаг байна.
6. Донтолт нь донтсоноо үргэлж нууж, далдалж байдаг. Бүх донтолт нь өөрийгөө үгүйсгэдэг онцлог талтай. "Би дуртай цагтаа үүнийгээ зогсоож чадна" гэж донтогсод өөртөө хэлж байдаг хэдий ч ингэж чадахгүй байсаар донтолт нь амьдралыг нь хөнөөдөг гэдгийг донтогсод хүлээн зөвшөөрөх тун дургүй. Харин "Миний ийм байдал хэнд ч хоргүй, хэнд ч муу зүйл авчрахгүй" гэж тэд хэлэх дуртай байдаг байна. Хуурмаг байдлаас гарч чөлөөтэй болох хэрэгтэй. Юуны өмнө донтолтоос чөлөөлөгдөж хэвийн байдалд орохын тулд "би донтон биш" гэсэн хуурмаг сэтгэгдлээ үгүйсгэн өөрийн үнэн бодит байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.

Магадгvй та үүнийг уншаад ямар ч байсан миний амьдралд энэ бүхэн болж байна уу гэж бодож магад. Тэгвэл та ч єєрийгєє шалгаад vзээрэй. Бардам зан, хоёр нvvр, єєрийгєє дєвийлгєж ярих, нэмж чимж хачирлах, мєнгєтэй хvн болж харагдахын тулд жvжиглэж амьдрах, хэн нэгэнтэй заавал хамт байх гэсэн хvсэл, порно сайтад хэт шимтэх, эротик єгvvллэг сонсох гээд харанхуйн гvнд нуусан зvйлсvvд танд байна уу? Эргэцvvлж бодоорой. Донтолтны хар сvvдрээс нийгэм чєлєєлєгдєхєд таны шийдвэр чухал юм шvv.
Комментариев нет:
Отправить комментарий