вторник, 30 декабря 2008 г.

УУР БУХИМДЛАА ТАЙЛАХ ЗӨВӨЛГӨӨ

1. Бухимдлаа гаргах цагтаа гаргаж л байгаарай: Хамгийн ухаалаг арга нь түүнийг хориглох шаардлагагүй юм, бухимдлаа гаргаж хэдэн минут уурласан ч яамай, гэхдээ өөрийн дураа дагуулж чөлөөтэй байх хэрэгтэй. Дэргэдээ хүнгүй байхад дуу тавин уйлах ч юм уу ширээ сандалаа алгадан газар дэвслэх юм бол санаа сэтгэл чинь тайвширч болзошгүй юм.

2. Найздаа дотроо онгойтол яриж байгаарай: Хэн хүн муу зан нь хөдлөөд ирхээр, юуны өмнө гүнзгий амьсгаа авч, нуруу хөлнийхөө чилээг тайлагдтал суниах ч юм уу дахивал найздаа утасдаж, дотроо онгойтол ярилцах юм бол сэтгэл санаа чинь уужирч, уур хилэн чинь санаандгүй арилах болно.

3. Сэтгэлийн тэнхээтэй байхыг эрхэмлэж яваарай: Сайн санаа, сайхан сэтгэлтэй байх нь муу занг тэвчиж чаддаг. Хэн хүн бухимдан уурлаж сэтгэлээр унах үедээ, баяр хөөртэй явж байсан цаг үеэ эргэн санаж, инээдээр өөрийгөө урамшуулж, баяртай үйл хэргийг илүүхэн бодож явах сайн, өндөр дуугаар ном унших нь ч уйтгарыг сэргээхэд тустай юм.

4. Нэн даруй ажлаа хийгээд байгаарай: Сэтгэлээр унах үед, ажлаа бушуухан хийгээд эхэлчихвэл уйтгар бухимдал чинь амархан мартагдах болно. Ингээд бас амархан мартагдахгүй байгаад байвал хамт ажиллаж байгаа хүмүүстээ тус болох ажил хийгээрэй, ингээд ярилцаж байтал бухимдал чинь амархан сарнин арилах болно.

5. Шууд арга хэмжээ авч ч болно: Ямар нэг аар саар юмны төлөө хэдэн хоног ч санаа зовж болзошгүй юм, харин шууд арга хэмжээ авах юм бол хэдхэн минутын дотор зохицуулчихаж ч магадгүй юм. Арга хэмжээ авсаны уршгаар ямарч үр дүнд хүрч болзошгуй юм, юу ч гэсэн тулгамдсан уур хилэн чинь намдах болно.

6. Анхаарлаа түр зуур өөр зүйлд хандуулаарай: Ямар нэг юмнаас уур унтуу чинь хүрээд байвал өөрийнхөө анхаарлыг чадахын хэрээр өөр зүйлд хандуулж, түүнийг мартахыг чармайх хэрэгтэй, эсвэл нэгмөсөн хийж байгаа ажлаа зогсоод уурлаж бухимдсан сэтгэлээ тайвшруулхыг бодох хэрэгтэй.

7. Сонсох дуртай хөгжмөө сонсоод байгаарай: Хөгжим бол сэтгэлийн нар юм. Хөгжим нь сэтгэлийг уярааж, урмыг сэргээдэг гэж бишгүй олон ном сударт тэмдэглэсэн байдаг. Урам хугарч сэтгэлээр унаж байсан хүн хэрэв хөгжим сонсох юм бол хэчнээн урамгүй байлаа ч гэсэн сэтгэл нь сэргэж хөгжин баясах болно. Дахивал өндөр дуугаар дуу дуулах нь чиний сэтгэлээ сэргээхэд нэн сайн нөлөө үзүүлэх болно.

8. Булчин шөрмөсөө султгах ур чадварыг эзэмших: Юуны өмнө гар хурууныхаа булчин шөрмөсийг аажмаар султгаж, дараа нь царвуу харьт, хүзүүний хэсэг, нүүр царай зэрэг бүх биеийн булчин махыг ёс журмаар нь хөлийн ул хүртэл султгах хэрэгтэй. Төсөөлөн сэтгэж ургуулан бодох нь ч хүний сэтгэлийг тайвшруулдаг юм. Жишээлбэл, цэнхэр далайн зөөлөн салхи сэвэлзэж, цахлай шувуу халин дүүлэн ниссэн тэнгисийн хөвөөгөөр сэлгүүцэн алхаж байна гэж бодоход санаа сэтгэл чинь уужран тайвшрах болно. Та туршаад үзээрэй.

9. Сонирхолтой ном уншиж байгаарай: Сонирхолтой сайхан ном унших нь анд нөхөр, хань, найз нартайгаа ярилцаж наргиж байгаа юм шиг байдаг бөгөөд зохиолын баатрууд нь үзэл санаа, бодож сэтгэхүйн талаар хүчтэй нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм. Ялангуяа шөнийн гүнд нам жим суугаад аль дуртай ном юм уу тууж роман унших юм бол өдрийн шуугиан аяндаа замхараад, сэтгэлд нэг л аятайхан болно.

10. Булчин шөрмөсөө султгах ур чадварыг эзэмших: Юуны өмнө гар хурууныхаа булчин шөрмөсийг аажмаар султгаж, дараа нь царвуу харьт, хүзүүний хэсэг, нүүр царай зэрэг бүх биеийн булчин махыг ёс журмаар нь хөлийн ул хүртэл султгах хэрэгтэй. Төсөөлөн сэтгэж ургуулан бодох нь ч хүний сэтгэлийг тайвшруулдаг юм. Жишээлбэл, цэнхэр далайн зөөлөн салхи сэвэлзэж, цахлай шувуу халин дүүлэн ниссэн тэнгисийн хөвөөгөөр сэлгүүцэн алхаж байна гэж бодоход санаа сэтгэл чинь уужран тайвшрах болно. Та туршаад үзээрэй.

понедельник, 29 декабря 2008 г.

ГАНЦААРДАЛ

Яагаад дурлал чи намайг тойрно вэ?
Яагаад ч юм бэ сэтгэл зүрх минь хэн нэгнийг үгүйлээд байхад
Хайр минь яагаад чи надад ойртохгүй байгаа юм бэ?
Хэн нэгнийг хайрлахыг хүсээд байхад
Чи минь надтай учрах гэхэд
Цэнхэр манан татаад байх шиг
Би чинь чамайг харъя гэтэл
Нар надаас чамайг харамлан гялбаад байх шиг
Тэд энэхэн зүрхийг минь чагнадаг ч болоосой
Тэд энэ сэтгэлийг минь сонсдог ч болоосой
Хэн нэгнийг хайрлахад хүлээх хэрэгтэй гэж үү
Аль эсвэл миний тэвчээрийг шалгаад байгаа юм уу
Хонгорхон түүнтэйгээ жаргая гэвэл шаналал үзсэн байх ёстой юм уу
Эсвэл надаар тоглоод байн уу
Гуйж байн түүнийг минь надад илгээгээч
Гунисан сэтгэлийг минь бодооч
Гуйж байна намайг түүнлүү минь илгээгээч
Ганцаардсан тэр л зүрхийг ойлгооч

МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД

Сүүлийн 3-4 жил генетикийн судалгаа, дэлхийн хэвлэлийн гол сенсаци нь Монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингисийн супер ген байлаа. Монголчуудын эзэлж байсан улс орны эрчүүдийн долоон хувьд буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай, эр удмаа дагадаг, хүчирхэг амьдрах чадвартай гени Монгол эрчүүд дунд бараг 100 хувь байдгийг Чингисийн ген гэж нэрлэн гайхан судалж байна. Энэ сенсаци намжиж амжаагүй байхад Монгол бүсгүйчүүдийн генийн судалгаа дараагийн бүр ч илүү сенсаац болон тарж Европыг шооконд оруулж эхэллээ. Үлгэр домгийн гайхамшигт Амазон хатан хаадын генийг Монгол бүсгүйчүүдээс оллоо. Үүнийг тайлбарлахын тулд Амазонуудын тухай цухас дурдах хэрэгтэй болов уу. МЭӨ 5-2 зуунд эртний Грек, Ромын гүн ухаантан, түүхчид Гередот, Платон, Аристотель нарын баримт түшэн бичсэнээр Бага Азид нэгэн өвөрмөц улс байсан. Дан ганц хүүхнүүд амьдардаг Амазон улс. Хатан хаан, цэрэг арми, хүн ам нь бүгд хүүхнүүд. Зүгээр ч нэг хүүхнүүд биш түүхэнд хэнд ч ялагдаж үзээгүй хатуу догшин дайчин эрэмгий эрх чөлөөт бүсгүйчүүдийн домогт улс. Жилд нэг хоёр удаа үржиж төлжих хэрэгтэй болохоороо хөрш улсуудыг уулгалан дайрч эрчүүдийг нь олзолж хэрэглэчихээд алж орхидог, эрэгтэй хүүхэд гарвал бас устгадаг заншилтай байлаа. Амазонууд хөрш улсуудын эрчүүдээс хувь илүү дайчин эрэмгий, хүчирхэг зоригтой байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлөн хувийн бие хамгаалагч болгон Амазон бүсгүйчүүдийг авдаг байсан гэх домог ч бий. Бас өөр нэг домогт Амазонууд нум сум харвахад саад болно гээд баруун хөхөө огтолж авдаг байсан гэнэ. Аристотелийн шавь Македоний агуу их байлдан дагуулагч Александр бүх Балкан, Газар дундын тэнгисийн орнууд, Энэтхэгийн хойд хэсэг, Бага Азийг огт ялагдалгүй эзэлж чадсан ч гэсэн Амазон Улсын хил дээрээс гэдрэг буцаж байсан гэдэг. Гэтэл энэ бүхэн домог биш бөгөөд үнэхээр түүхэн үнэн байсныг Европын түүхчид, археологчид тогтоож тэр ч байтугай зарим нэг Амазон бүсгүйн, магадгүй хатан хаадынх нь булшийг олж, шарилаас нь дээж авчээ. Тэгээд өмнөх бүх үеийн түүхчид шиг домогт Амазонуудын эрэлд гарч Европ, Балканы улсуудын бүсгүйчүүдийн ДНК-тай харьцуулж үзсэн боловч таарч тохирсонгүй. Үнэхээр л түүхэнд бичсэн шиг Амазон бүсгүйчүүд алга болжээ. Гэхдээ түүхэнд тэднийг дорно зүг Азийн гүн рүү эрх чөлөө, аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байдаг ажээ. Тэгээд Германы генетикчид түүхчидтэйгээ судрын шарласан хуудсуудыг дахин дахин шүүсээр Амазонууд Төв Азид, тэгэхдээ Монголд нүүн очиж үлдсэн байх магадлалтайг тогтоожээ. Одоо энэ түүхийг орчин үеийн генетикийн аргаар шалгах л үлдлээ. Өнгөрсөн зун Германы төв телевиз, генетикчид, түүхчидийн баг Монголд иржээ. Тэгээд асууж сурагласны эцэст Монголын говьд Амазонууд шиг ганц биеэр амьдралаа авч явдаг бүсгүйчүүд илүү олон байдгийг сонсоод Өмнөговь аймагт очиж. Илүү цайвардуу царай, шаргалдуу үстэй охидтой айлуудыг сураглан олжээ. (Монголчуудын дунд бидний шар гэж нэрлэдэг хүмүүс бишгүй л нэг байдаг даа) Телевизийн багтай хамт нөгөө айлд очиж хониндоо явсан хонгор шаргал үстэй охиныг нь ирэхийг хүлээж. Гэрийнхэнд нь хэрэг зоригоо хэлээд охиноос цусны шинжилгээний дээж ч авчээ. Харин Германд буцаж очоод хонгор үстэй Монгол охины ДНК-г Амазон хатан хааны ДНК-тай харьцуулж үзэхэд 99,99 хувь магадлалтай тохирлоо. Эртний сударт өгүүлсэн түүх үнэн болж эр хү­ний эрхэнд орж байгаагүй домогт Амазонуудын үр удмыг Монголын говиос оллоо. Германы энэ шинжилгээний баг бүх аялал, судалгааны явцаа Германы төв телевизтэй хамт баримтат кино болгон баримтжуулснаа Герман даяар цацсан нь генетикийн судалгааны хамгийн сүүлийн үеийн дуулиан тарьсан нээлт болон бүх Европыг гайхашруулаад байна. Үе үеийн түүхэндээ эрх чөлөөтэй, бардам омголон явсан Монгол бүсгүйчүүд төр барьж байсан нь ч цөөнгүй. Сорхагтани бэхи, Турхина хатнаас авхуулаад дараагийн хаан Хурилдайгаар сонгогдтол төр барьж байсан. Мөнх хаанаас хойш Эсэн тайшийг эс тооцвол агуу их Мандухай Сэцэн хатан л бүх Монгол орныг дахин нэгтгэж нэгэн туган дор хурааж дотоодын дайн тэмцэлгүй жаргааж байсан гэдэг. Монгол Алтан ургийн хаад их говийн урд, хойд биеэр нутагладаг Хонгирад аймгаас үеийн үед хатан буулгаж явсан нь ч түүхэн гүн утгатай байсан биш үү. Хонгирад олгонуд овгийнхан одоо Монголын ихэнх нутаг оронд тархан амьдардаг билээ. Монгол угсаатан үеийн үед тоогоор цөөн боловч олноос дутахгүй дайчин хүчирхэг явсаны нэг нууц ч энэ биз. Одоо ч Монголын эдийн засаг, нийгмийн хүнд ачааны илүүг нь биш юм гэхэд хувь дутахгүйг нь Монгол бүсгүй өргөж явна. Эртний түүхийн омог бардам, эрх чөлөөт Амазонуудын удамт Монгол бүсгүй өнөөдөр түүх генетикийн тайлагдашгүй нэгэн оньсого, амьд домог болон зогсч байна. Ертөнцийн хамгийн гоо үзэсгэлэнт, ухаан төгс Монгол бүсгүй таны өмнө гүнээ мэхийнэм. Гайхамшигт Амазонуудыг эрхшээх заяа, чадал Монгол эрчүүдэд л байдаг юм байна.

суббота, 27 декабря 2008 г.

МОНГОЛЧУУД БИДНИЙ ГАРАЛ ҮҮСЭЛ

Монголчуудын үүсэл гарлын тухай Монголч эрдэмтдийн тоймгүй олон зохиол бүтээлтэй танилцаж болох боловч Монголчууд хэдий үеэс угсаатан болон бүрэлдсэн, өвөг Монгол нь ямар хэлтэн байсан тухай маргаантай таамаглал бий. Монголчуудын өлгий нутаг, гарал үүслийг судлахад хамгийн түрүүнд хүний үүсэл гарлын тухай асуудлыг гүнзгий авч үзэх нь зүйтэй. Өвөг дээдсийн маань тодорхойлсноор "Мянган амьтны манлай, түмэн амьтны түрүү" хүний үүслийн талаар олон эрдэмтэн таамаглал дэвшүүлэн оюун ухаанаа уралдуулсаар өдийг хүрчээ. Хүний гарал үүслийн тухай асуудалд дорвитой өгсөн хариултыг шинжлэх ухааны зүгээс хамгийн оновчтой баталгаатай онол болох Ч.Дарвины онол өгсөн юм. Хүн нь эрт цагийн хүн дүрс бичнээс үүссэн гэх энэ онол нь цаашид хөгжин хүн үүссэн газар нутгийн байдлаас хамааран нэг төвт онол болон олон төвт онол үүссэн. Азийн төв хэсэг болон өмнөд хэсэг, Африк тив нь эртний хүн болон хүн дүрст бичний эд өлгийн зүйлсээр баялаг байдгаас хүн үүссэн байх магадлалтай төвүүдийн тоонд зүй ёсоор ордог. Хүний дээд өвөг Төв Азиас гаралтайн тухай онолыг М.Ф.Нестурх "Хүн төрлөхтөний ууган эх орны тухай, Хүн төрөлхтөний уг үүсэл" номондоо "Энэ нь эрт цагт бичнээс хүн үүсэх үйл явцад түлхэц өгөхүйц байгалийн хүчин зүйл нөлөөлж болох газар нь Төв Ази юм" хэмээн онцолсон байна. Мөн Америкийн нэрт хайгуулч, түүхч Г.Ф.Осборнийн тэргүүлсэн эрдэм шинжилгээний ангийн явуулсан судалгааны ажлын дүгнэлт нь Төв Азид хүн үүсэн байж болох таамаглал байсан юм. Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс олсон чулуун зэвсгийн эд өлгийн зүйлсээс харахад хүн дүрст бичний үлдэгдэл олдсон тодорхой баталгаат баримт үгүй боловч хуучин болон доод чулуун зэвсгийн соёлын дурсгалууд маш өргөнөөр олддог. Ялангуяа хайргаар хийгдсэн чулуун зэвсгийг одоогийн Монголчуудын уугуул нутаг Гурван голын сав газраас хайгуулчид багагүй хэмжээгээр нээсэн байна. Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт чулуу бэлтгэх доод чулуун зэвсэг үйлдвэрлэх дарханы газрын эд өлгийн зүйлс нь Монгол оронд балар эртний уе буюу ойролцоогоор 300-100 мянган жилийн өмнө хүн амьдарч байсны баталгаа болж өгдөг. Мөн МЭӨ 40 орчим мянган жилийн өмнөөс арьс өнгөний болон хэл ярианы ялгаварлал явагдаж эхэлсэн гэдэг баримтаар бол гарцаагүй хүн төрөлхтөний өлгий нутаг бол Монгол орон юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Хүн төрлөхтөнийг арьс өнгөний ялгаагаар нь Монголжуу, Европжуу, Негржүу гэсэн гурван үндсэн бүлэгт хуваадаг нь санамсаргүй зүйл биш. Монгол хүний нэгэн онцлог бол Монгол хүн бүр хөх толботой төрдөгт байдаг. Хөх толбо нь дэлхий дээр Монгол улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Афганистаны Хазарстан, ОХУ-ын Халимаг улс, Буриад улс, Солонгос, Унгар улсын мөн зарим нутагт амьдардаг хүмүүс болон Америкийн Индианчуудын дунд ажиглагддаг. Унгар, Солонгос зэрэг улсад эртний Монгол улсуудын булаан эзлэлт, нүүдлэн суурьшилт зэргээс хамаардаг байж болох боловч Америкийн уугуул оршин суугчдын хөх толбоны хувьд анхаарал татахуйц байна. Америк тив рүү Азиас хүн Берингийн хоолойгоор дамжин нүүдэллэн очсон гэх таамаглал байдаг бөгөөд үүнийт Р.Ч. Эндрюсийн эрдэм шинжилгээний ангийн эрдэмтэн Н. Нельсон Аляск ба Говиос олдсон эд өлгийн зүйлийн үлдэц хоорондоо нэн төстэй байгаагаар уг таамгийг баталсан байдаг. Бүх хүн төрөлхтөн 3000 гаруй хэл яриагаар хоорондоо ярилцдаг бөгөөд хэлзүйн шинжлэх ухаан зарим нэг нийтлэг шинжээр нь Индо-Европ, Семит-Хамит, Алтай, Фин-Угор гэх мэтчилэн 10 орчим болгон ангилан таньсан байдаг. Үүнээс Алтай хэлний бүлэгт Монгол хэл ордог бөгөөд ойроос Манж, Түрэг болон холоос Япон, Солонгос зэрэг хэл хамрагдана. Нийтийн тооллын III мянганд Төв Азийн нүүдэлчдийн хэл болох Өвөг Алтай хэл хэл задран Өвөг Монгол, манж, түрэг хэл үүсэхийн хамтаар эдгээр хэлээр ярилцдаг овог аймгуудын дунд соёл, зан заншил болон амьдралын хэв шинжийн ялгаварлал явагдан тусдаа овог аймгуудад хуваагдах болсон. Монголчуудын удам угсааг нэхэн хөөж үзвэл Хятадын зарим түүхчид эртний Сян улсын хаан Зен нь маш хэрцгий догшин байсан учир улс оронд нь бослого гаран төрт улс эргэж Шан улс тогтсон гэх бөгөөд хуандигийн хүү Хунь Юй хойд нутагт цөлөгдөн мал адгуулан аж төрж улмаар Хүннү улсын уүсэл тэр болов гэх. Энэ таамаглал нь өмнөд Нанхиад улсын дээрэнгүй бодлогын нэг илрэл байсан юм. Мэдээж хойд нутагт цөлөгдсөн ямар нэгэн дотор иргэн байлаа ч Монгол хэлийг зохион, шинэ ундэстэн бий болгох үндэслэл үгүй нь мэдээжийн хэрэг юм. Шарын шашин Монголд хүчтэй нөлөө үзүүлсэн үеийн туүхчид Монголчуудыг Энэтхэг, Төвдийн хаан Хүзүүн болон Алтан сандалт хаадын удам мэтээр бичсэн байдаг. Мөн Монголын нууц товчоонд гардгаар аль нэг тэнгис далай болон нуурыг гатлан ирсэн Бөртэ Чоно болон Гоо марал нарын удам гэж тайлбарлан Японоос тэнгис гатлан ирсэн гэх буюу аль нэг газраас нүүдэллэн ирсэн гэж баталдаг. Өчүүхэн миний бодлоор Монголчуудын өлгий нутгийг аль газраас ирсэн нүүдэлчдийн удам мэтээр бичих нь эндүүрэлтэй бөгөөд аль хүн үүссэн цагаас Монголчуудын дээд өвөг болох отог аймгууд энэ нутагтаа аж төрөн, нүүдэлсээр ирсэн гэж боддог. Монголчуудыг нүүдэлчин гэдэг утгаараа газар нутаггүй мэтээр бичдэг нь маш эндүүрэлтэй зүйл юм. Монголын малчин ард түмэн маань тодорхой тогтоосон тэг, газар нутгийг хамарч хаваржаа, намаржаа, зуслан, өвөлжөөндөө цаг үеэ тохируулан бууж нуүдэллэн аж төрсөөр ирсэн. Харин дайн тулаан болон ган зудны аюул тохиолдоход оторлох буюу дайны хөлөөс зайлан нүүж, аюул өнгөрсөн үед эргэн нутагтаа ирдэг байсан уламжлал бий. Төв Азид эрт нэгэн цагт төрт улсаа байгуулан хүчирхэг явсан Түрэгүүдээс гаралтай мэтээр зарим түүхчид гуйвуулан бичдэг. Энэ нь огт үндэслэлгүй зүйл бөгөөд Түрэг хэл болон Монгол хэл нь Алтай хэлэнд харъяалагддаг ч мал аж ахуй эрхлэхээс өмнө энэ хоёр хэл салсан гэдэг таамаглал байдаг. Учир нь мал аж ахуйтай холбоотой уг хэллэг нь хоорондоо огт төсгүй байдаг ба тоо болон зарим нэг нийтлэг зүйл дээр ижилхэнээр нэрлэх явдал байдагтай холбоотой. Харин Монгол болон Түрэг нь Балар эртний үеэс нэг угсаа гаралтай гэж баталсан нь үнэнд илүү ойртоно. Монгол гэдэг нэрийн үүслийн талаар Тоба улсын цэрэг сахал үсэндээ баригдсан гарал үүслээ үл мэдэх нэгэн боол олзлон авч Мугулюй буюу мухар толгойт гэж нэр өгөв. Хойшид тэрээр боолоос чөлөөлөгдөн морин цэрэг болоод, ноён болж хүн ам өсөж хүчирхэгжин Монгол гэдэг нэрийг үүсгэв гэсэн түүх бий. Уг боолыг барьсан Тоба улс бол эртний Сүмбэ улсын аймаг бөгөөд Сүмбэ нь Өвөг Монгол хэлтэн аймаг байсаар атал нэгэн боолыг барьж авснаар тэндээс Монгол гэдэг нэр үүсэв гэдэг нь мөн л үгүйсгэлтэй санагдаж байна. Эрт нэгэн цагт нэг овог аймаг хядагдаж барагдаад хүү, охин хоёр үлдэн зугтаж Эргүнэ Хунд очин эндээс Монгол овогтон тодруулвал Монгол Нирун, Монгол Дэрлигэн аймгууд үүссэн гэсэн домгоор зарим түүхчид үнэн бодит мэтээр батлахыг оролддог. Хамниган овог үүссэн гэх Охид, Хүүхэд гэх ууланд очиж амь гарсан хүүхдүүдийн тухай домогтой нэн ойр байгаа нь сонирхол татдаг. Хэдийгээр цөөн хэдэн өрх гэр очсон болон ууланд шахагдсан байж болох боловч түүхийн хувьд ингэтэл Монгол аймгууд цохигдон түрэгдэж байсан нь Түрэг, Уйгуруудын үед хамаарагдана. Түрэг нь угтаа Нируны өтөг боол аймаг байсан. Ингэхээр Түрэг аймгуудаас өмнө Нирун үүссэн нь тодорхой байна. Хүн төрлөхтөний соёл иргэншлийн түүхэнд хамгийн анх төрт улсаа үүсгэсэн голомтуудад эртний Египет, Грек, Ром, Хоёр мөрний улсууд (Ассир, Вавилон зэрэг), Энэтхэг, Хятад ордог. Эртний Хятад улсад МЭӨ 2140-1711 оны үеэс боолын соёл иргэншил бүхий Сян улс, дараа нь Шан улс тогтсон гэж үздэг бөгөөд энэ үеэс умард зүгт нүүдэллэн амьдардаг бүдүүлэг нүүдэлчид хил залган амьдардаг тухай сурвалж бичигтээ дурьдсан байдаг. Эдгээр нүүдэлчин аймгуудыг нийтэд нь ху, жун, дин гэж нийтэд нь нэрлэж, цаашид дотор нь нохой жун, линь ху, дун ху зэргээр нарийвчлан ялгаж таньдаг байсан бололтой. Мөн эртний төвд улс Монголыг хор, согбу зэргээр тэмдэглэсэн байдаг. Харин Европийн түүхчид Ромын эзэнт улсын үед тэнгэрийн ташуур хэмээгдэх Аттилла хааны Гунн улсаас Монгол хэлтэн аймгуудын тухай мэдэх болсон. Эртний хүннү цэрэгтэй тулалдсан Хятад жанжны тэмдэглэлд Хүннүгийн цэрэгт Цагаан царайтай, хонгор шаргал үстэй цэнхэр нүдтэй цэрэг олон байдаг бөгөөд тэд байлдахдаа бамбайгаараа яст мэлхийн хуяг хийн тулалдсан байдаг. Өнөөдрийн байдлаар Хүннүгийн үеийн булшнаас эртний Ромын үеийн эд өлгийн зүйлс олдсон нь ямар нэгэн холбоо харилцаатай байсныг гэрчилнэ. Зарим түүхчид Ромын нэгэн легион дундад Ази руу аялан яваад огт сураггүй алга болсныг Хүннүгийн цэрэгт олзлогдон боол болсон мэтээр таамаглал бичсэн байна. Харин эртний Грек Ромтой харилцаатай байсны нэг гол гэрч нь Монголын алдарт "Сулхарнай хааны түүх" юм. Сулхарнай жанжин бол Македоны Александр хаан болохыг баталсан байдаг. Төв азийн өндөрлегт олон хүчирхэг овог аймаг, төрт улсууд мандан бадарч бутран сарниж байсны нэг нь бидний өвөг дээдэс болох хүннүчүүд буюу Хүннү гүрэн юм. Түүхэнд тэмдэглэгдэх болсон цаг хугацаа нь МЭӨ II зуун боловч хятадын эртний МЭӨ \Л1-V1 зууны үед үүссэн гэх Шан улс болон түүний дараа дараагийн эзэнт улсуудыг айлган болгоомжлуулж байснаас үзэхэд түүнээс эртнээс улбаатай болох нь харагдаж байна. Хятадын цагаан хэрэм МЭӨ V-р зуунд баригдаж эхэлсэн гэж үзвэл үүнээс өмнө 500 магадгүй түүнээс ч урт хугацаагаар урд хөршөө зовоосны эцэст нанхиадын хуанди нар аргаа барахдаа хэрэм барих шийдвэр гарган ажлыг эхлүүлсэн байх л даа. Нүүдэлчид тусгаар овог аймгуудыг нэгтгэснээр дотооддоо хүчирхэгжихийн хамт гадагшаа том хэмжээний дайн тулаан хийх боломж нээгдэн мөн нийгэмших явц хурдсаж эхэлсэн. Хүннүчүүдийн хүчирхэг Шаньюй Модуны үед газар нутгийг гурав хувааж төв хэсгийг өөрөө захиран зүүн, баруун хэсгийг Жуки ван, Лули вангаар захируулж тэдний доор мянгад, зуутын ахлагч ноёд түшмэдүүд байсан нь хожимын нүүдэлчид энэ аргыг шууд авч хэрэглэж байжээ. Хүннү нарын сурвалжит овог нь Хуянь, Суйбу, Лянь гурав байсан бөгөөд эндээс сурвалжит ноёд түшмэдүүд үе залгамжилан гардаг байсан. Сонирхолтой нь хожмын Сүмбэ, Нирун улсуудад бас Хуянь овгийнхон сурвалжит овог байсаар байсан бөгөөд Монголын Хиад овог эртний Хуянь овгийн үргэлжилэл ч байж болох талтай. Хүннүчүүд хүчирхэгийн туйлд хүрсэн нь нанхиадын Жоуулс МЭӨ 256 онд бум гаруй цэргээр дайрахад тэднийг хиартал цохиж буцаасан тухай мөн МЭӨ 200 онд Нанхиадын Хан улсын цэргийг 400 мянган морьт цэргээр бүслэн байлдахдаа баруун талд дан цагаан, хойд талд дан хар, зүүн талд дан халзан, өмнөд талд дан саарал морьдоор зүс нийлүүлэн дайтаж байсан нь тухайн үедээ хэмжээлшгүй олон адуутай, хүн хүч зэр зэвсэг ихтэй, байлдах чадвараар ялгарсан болохыг нь илтгэж байна. Нанхиадын хан улсын үед цагаан хэрэмнээс хойшхи нутгийг нум агсагч нүүдэлчидийн эзэмшил хэмээн эрхгүй хүлээн зөвшөөрч гэрээ хэлэлцээр хийж байсан нь хүннүчүүдийг өөрийн бичиг соёлтой байсныг илтгэнэ. Эртний хятадын сурвалж бичигт тэд мал гаршуулах, морин дээрээс харвах зэргийг нүүдэлчидээр заалган сурч байсан тухай байдаг. Харин Хүннүчүүд ямар бичиг хэрэглэж байсан нь одоогоор эд өлөг олдоогүй боловч цаг хугацааны явцад мэдэгдэх нь гарцаагүй бизээ. Хүннү гүрэн цаг хугацааны эрхэнд хүч сулран буурч ирснийг Хан улс ашиглаж дотроос нь хагалан бутаргах, гаднаас нь довтлон дээрэмдэх, зарим хэсгийг нь өөртөө татах гэх зэрэг бодлогыг тасралтгүй хэрэглэснээр манай эриний эхний үед Хүннү гүрэн 3 хэсэг болон бутрав. Энэ хойд, өмнөд болон цагаан Хүннү нэртэйгээр хуваагдаж цагаан Хүннүчүүд Энэтхэгийн хойд хэсгийг эзлэн Гуптийн улсыг унагааж Эфталитын хаант улсыг байгуулав. Өмнөд Хүннүчүүд өөрсдийн гарал нэг болох Сүмбэ нартай нэгдэн төрт улсаа байгуулжээ. Сүмбэ буюу Сянбичууд Монгол хэлтэй анчин, нүүдэлчид байсан бөгөөд МЭ 150 -д оны үед Хүннүгийн орыг эзлэх хүртлээ өсөж хөгжжээ. Харин хойд Хүннүчүүд нүүдэллэсээр Кипчакийн тал, Дунай, Балканы хойг хүрч хожим 450 оны үед Тэнгэрийн ташуур хэмээгдэх Атиллагийн удирдлагын дор улсаа хүчирхэгжүүлэн тухайн үеийн хүчирхэг гүрэн болох Зүүн, Баруун Гот мөн Алан, Вандалыг шахан Ромчуудыг хашрааж байжээ. Хойд хүннүчүүд нүүдэллэн очиж тусгаар улсаа байгуулсан голомт нь түрэг угсааныхны ууган газар нутаг байснаас тэдэнд түрэгийн хэл, соёл, зан заншил нөлөөлснөөс зарим түүхчид хүннүчүүдийг Түрэг гаралтай мэтээр эндүүрэн бичсэн байх нь тааралддаг. Энэ эндүүрэл нь гадаадын томоохон эрдэмтэдийг бас төөрөгдүүлсэн нь Ф.Мюллер, Л.Гумилёв, А.Бернштам, В.Радлов нар хүннүчүүд түрэг хэлтэн мэтээр бичсэн байдаг. Хүннүчүүд Монгол хэлтэн байсан гэж К. Ширатори, И.Шмидт, П.Паллас, Н.Бичүрин, Ф.Бергман нар үзэж байгаа бөгөөд Монгол судлаачдын дийлэнх олонх нь Хүннүчүүдийг Монгол хэлтэн, Монгол угсаатан байсан гэж тооцох болжээ. Үүний баталгаа нь Хүннү гүрнийг залгамжилж гарч ирсэн төрт улсууд болох Сяньби, Нирунчууд Монгол хэлтэн , Монгол угсаатан байсныг Эртний хятадын түүхийн бичиглэлүүдэд тодорхойгоор дурдсан байдаг. Хүннү гүрэн бутарсны дараа хүннүгийн түм гаруй өрх Сяньбичуудтай нэгдсэн нь тэдний хэл соёл, угсаа гаралаар тун ойр байсныг харуулж байна. Хүннүчүүдийн уналгад хэрэглэж байсан морьдын ясыг өнөөгийн монгол морьдтой харьцуулж үзэхэд нэг үүлдрийн адуу болох нь тогтоогдсон. Түүнчлэн цэргийн нум багаж хэрэгсэл нь бүх талаараа эртний монгол хийц технологитой ижил байна. Эндээс Монголчууд нь Хүннү, Сяньби, Нирунчуудаас гаралтай гэвэл Хүннүчүүдийн дээд өвөг нь хүн сармагчин буюу бич болж таарна. Тэгэхээр бид язгуурын гаралтай төдийгүй төв азийн цээжинд төрж, өсөж бойжсон газар нутгийнхаа жинхэнэ эзэд болж таарч байна. Туркуудын байгуулсан 16 гүрний тоонд Авар түрэн орж явах нь сонин төдийгүй бидний соёлыг гуйвуулж байгаа хэрэг мөн. Нирун гүрнийг тэдний өтөг боол түрэг угсааныхан бослого гаргаж унагааснаар Түрэгүүдэд цохигдсон Нирунчуудын зарим хэсэг нь хойд Хүннүчүүдийн араас өрнө зүг нүүдэллэн одов. Тэд дундад Ази, Европийг дамнасан хүчирхэг Аварын эзэнт улсыг байгуулж байсан түүхтэй. Одоогийн Унгар, Дагестан улсуудын угсаа гарвал энэ Аварын эзэнт гүрэнтэй салшгүй холбоотой байдаг. Тэгвэл яагаад Түрэгүүдэд хөөгдөж өрнө нүүсэн Монгол хэлтэнгүүдийн улс Түрэгүүдийн байгуулсан улс болчихдог нь сонин байна. Унгарууд хөх толботой төрдөг нь бид нэг угсаа гаралтайг харуулж байна. Харин Түрэгүүд хөх толботой төрдөггүй нь тэднийг Хүннүчүүдийн угсаа мөн гэдэгт эргэлзүүлж байна.

НЭРНИЙ ЭХНИЙ ҮСЭГ УТГА УЧИРТАЙ

Нэрний эхний үсэг утга учиртай. Хүний нэрний эхний үсэг түүний зан чанарыг тодорхойлдог гэсэн үзэл байдаг. Гэхдээ та үүнд итгэх эсэх нь мэдээж таны л сонголт билээ.

А - Хүч чадал, эрх мэдэл
Б - Агуу хайр сэтгэл
В - Хувирамтгай, эмх журамгүй
Г - Оньсого мэт нууцлаг
Д - Нийтэч, хүмүүсийг өөртөө татах чадвартай
Е - Биеэ дайчлах чадвар
Ж - Өөртөө итгэлгүй
З - Эргэлзэмтгий, хөрөнгө материалын хүндрэл
И - Авхаалжтай, соргог, түгшимтгий
К - Их санаатай, түүндээ хүрэх гэж хичээдэг
Л - Логик сэтгэлгээтэй, сэтгэж чаддаг, олхиогүй зантай
М - Хөдөлмөрч ёсорхог
Н - Их эрч хүчтэй, нэр төр хөөдөг
О - Сэтгэлийн их хөдөлгөөнтэй
П - Даруу ганцаарддаг
Р - Байнгын түгшүүр, сэтгэл их хөдлөл
С - Бухимдуу гутруу
Т - Байнгын эрэл хайгуул, төгс төгөлдөрийн хойноос хөөцөлддөг
У - Айдас зөн билэг
Ф - Эелдэг зөөлөн
Х - Бэлгийн асуудалтай
Ц - Сэтгэл доторхоо гаднаа илэрхийлэх хандлагатай
Ч - Үнэнч шударга
Ш - Хартай, зөвшилцөж чаддаггүй
Щ - Өшөө авамтгай, оюуны потенциал ихтэй
Э - Сэтгэлийн тэнцвэрээ хайдаг
Ю - Их зантай, биеэ тоомтгой
Я - Боловсон уран бүтээлч

пятница, 26 декабря 2008 г.

ӨР

Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэг залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн цохиж авсан юм байжээ. Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйж очиж:
- Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв.
Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн:
Би өртэй байсан юм л даа. Тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв.
Цугласан хүмүүс өвгөнийг босгон таягийг нь гарт нь бариулаад тарцгаав. Бүх хүн явсны дараа болсон явдлыг эхнээс нь дуустал нь ажиглаж байсан өөр нэг залуу өвгөнийг сугадан:
- Сэтгэл тань баахан хямарчихлаа. Хоёулаа энэ модны дэргэд жаахан сууцгаах уу? гэхэд:
Өвгөн ядарсан нүдээр залуу руу харан:
- Би энэ модны сүүдэрт суух эрхгүй хүн. Үнэхээр надад тийм эрх байхгүй. Би би ... гээд чимээгүй болов.
Залуу өвгөний хэлсэн үгийг ойлгосонгүй гайхан зогсож байтал өвгөн эхэр татан уйллаа.
Өвгөн гунигтайгаар:
- Тавиад жилийн өмнө ... гээд, би ааваасаа тамхины мөнгө нэхэж, загнасан юм. Яг сая миний хүүгийн намайг зодсон газар ...
Залууд хэлэх үг олдохгүй гайхан хэсэг зогсов. Дараа нь ядарсан байдалтай байгаа өвгөнийг машинаараа гэрт нь хүргэж өгье гэв.
Өвгөн тэмтэчсэн алхаагаар цаашлангаа:
-Хэрэггүй дээ хүү минь. Би алхаад явчихья даа. Яг надаар загнуулж гомдсон эцэг минь явган буцаж байсан шиг. Явган явангаа хотын захад байдаг оршуулгын газраар дайран эцгээсээ уучлал гуйя гэлээ.

УУЧЛАХ ГЭДЭГ ЯМАР САЙХАН ГЭЭЧ...

Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм.
Нэгэн бямба гарагт өдөр би хэдэн найзуудтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр лүү нь бяцхан чулуу нүүлгэн дээврийг оноод бууж байгааг чулууг харваж байгаа одтой зүйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цонхыг онох нь тэр. Цонхны хагарах чимээг сонсон бид ухаан жолоогүй тэндээс зугатацгаав. Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч, бүтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш нь хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд минь тэрээр урьдын адил дотно, дулаахан инээмсэглэлээрээ намайг угтан мэндиийг минь мэдэв. Харин би хийсэн гэмээсээ ичин нүүр лүү ч харж чадахгүй байв. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахаар шийдлээ. Гурван долоо хоногийн дараа яг долоон доллар цуглуулав. Нэг цаасан дээр "Гэрийн тань арын хаалганы цонхыг санаандгүй хагалсныг минь уучлаарай. Энэ дугтуйн дахь мөнгө цонх шиллэхэд хүрэлцэнэ гэж бодож байна." гэж бяцхан зурвас бичээд мөнгөний хамт дугтуйлан харанхуй болохыг хүлээж байгаад хаалганых нь дэргэдэх шуудангийн хайрцагт хийв. Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовох зүйлгүй инээмсэглэн хаалгыг нь тогшив. Тэр урьдын адил дотно сайхан инээмсэглэлээр угтлаа. Би ч гэсэн айх юмгүй эгцлэн харж инээмсэглэлээ.
Сонингоо өгөөд эргэтэл тэр "Өө, бүр мартахаа шахлаа! Чамд өгөх гэж жигнэмэг бэлдсэн юм." гээд боодолтой юм өглөө. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигнэмэгээ идэж эхэллээ. Хэдийг идсэний дараа дахиад нэгийг авах гэтэл нэг дугтуй гарт баригдав. Гаргаж ирээд яаран задалтал дотор нь долоон долларын хамт: "Хүү минь, би чамаар бахархаж байна." гэж бичсэн байлаа.

понедельник, 22 декабря 2008 г.

ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС

Ямар ч оронд өөрсдийн соёл, уламжлал, ёс түүнчлэн Зүйр цэцэн үгс байдаг. Бид бүгд өвөг дээдсийнхээ хэлж үлдээсэн тэр Зүйр үгсийг марталгүй санан, дагаж мөрдөөсөй гэж өөрийн бие хүснэм. Энэ удаад Монгол ардын зүйр цэцэн үгс дотороо Зан харилцааг түүвэрлэн хүртээе.


Даруу зан
Залуу хүний чимэг

Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил

Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил

Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил

Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү

Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар

Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар

Хэлэхэд амар
Хийхэд хэцүү

Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага

Муу хүний өвөг болохоор
Сайн хүний хөтөч бол

Нөхөрт нөхөр
Нөхөөсөнд халаа бол

Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол

Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол


воскресенье, 21 декабря 2008 г.

ДОНТОЛТ-ТАРХАЖ БУЙ ТАХАЛ

Бидний амьдарч буй нийгэмд донтолт хэмээх тахал улам бүр газар аван тархаж байна. Өрнө дорно гэлтгүй, эр эм бүх хүний амьдралд ялангуяа өсвөр насныхны дунд энэ нь үнэхээр бодит эмгэнэл болоод байгаа билээ. Америкийн Нэгдсэн Улсад л гэхэд 12 сая хүн архидалтын донтолтод өртөөд байгаа бөгөөд тэдний 25% нь өсвөр насныхан байна гэсэн тоо баримт байдаг. Монголд ч гэсэн архидалт нийгмийн бүхий л хүрээнд, гэр бүл бүрт нэвчин бидний өмнө тулгараад байгаа номер нэг асуудал болоод байна.
Донтолт гэж юу вэ?
Донтолт хэмээн үг нь латин хэлнээ "эзэмдүүлэх, олзлуулах" гэсэн утгатай бөгөөд эрт цагт ямар нэгэн юманд боолчлуулсан эсвэл боол болж олзлуулсан тохиолдолд хэрэглэдэг байжээ. Орчин цагт ч гэсэн өөрийгөө элдэв зүйлд олзлуулан яваа нь донтолтын жишээ гэлтэй санагдана. Хүн өөрийгөө архи, мансууруулах бодис, секс, хоол, ажил болон мөрийтэй тоглоомын боол болгож донтож байна. Ийм хүнд өөрийгөө захирах хяналт ба эрх чөлөө гэж байхгүй. Харин өөрийг нь эзэгнэж зуршил болсон хэв загвартаа захирагддаг билээ.
Донтолтын хоёр төрөл
Уламжлалт үзлээр донтолтыг хэвшил зуршлаас олсон зүйл гэж үздэг бөгөөд ихэнхдээ архидалт болон мансууруулах бодис хэрэглэхийг үүнд хамруулдаг билээ. Мөн нөгөө талаар "өөрийгөө боолчлуулах зөвшөөрлийг" аливаа хэвшил зуршилд өгснөөр донтолт бий болдог гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хоёр төрлийн донтолт байдгийг дээр дурьдсан. Эхнийхийг бодитоор харагдахуйц донтолт гэдэг. Тухайлбал, мансууруулах бодис, архи, никотин, каффейн болон зарим нэгэн хоол хүнс. Харин хоёрдогч донтолтыг "үйл явцын донтолт" гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн үйл ажиллагаа эсвэл харилцан үйлчлэлийн үйл явцын үр дүнд тухайн хүн түүнээсээ салж чадахгүй, хамааралтай болох хэлбэрийг хэлж байгаа юм. Ихэнхдээ ийм төрлийн донтолт нь далд хэлбэртэй байдаг тул олонх хүмүүс үүнийг асуудал хэмээн тооцдоггүй. Ийм төрлийн донтолтод секс, ажил, мөрийтэй тоглоом, шашин, спорт, телевиз, интернет, зүй бус хооллолт, хувь хүмүүс хүртэл үүнд тооцогддог. Энэ мэт зүйлд хэт хамааралтай байснаар донтолтын хоёр дахь хэлбэрт хамаарагддаг билээ.
Донтолтыг таних нийтлэг мөн чанарууд
Өч төчнөөн донтолт байдаг ч тэдгээр бүрт байдаг нийтлэг хэд хэдэн мөн чанаруудыг одоо дурдъя:
1. Донтолт нь жинхэнэ мэдрэмжээсээ зугтан хуурмаг мэдрэмжээр амьдрах хүслийг хүнд бий болгодог. Амьдралын бодит нөхцлөөс зугтан хийсвэр байдлаар амьдрах сэтгэхүйд хөтөлдөг.
2. Донтолт нь донтсон хүнийг бүрэн хянадаг бөгөөд аливаа зүйлд хандах хандлагыг нь ч мөн өөрчилдөг.
3. Донтолт нь таашаал өгдөг. Донтолт нь хүнд ямар нэгэн байдлаар таашаал, кайф, тайвшрал өгдөг билээ.
4. Донтолт нь хүний амьдралд хэр их удна төдий хэмжээгээр түүний амьдралд хор хөнөөл, сүйрэл авчирдаг билээ. Хэдийгээр ямар нэгэн байдлаар таашаал, кайф өгдөг ч хүний эрүүл мэндэд, оюун ухаанд, болон сүнсэнд хор хөнөөл учруулдаг.
5. Донтолтын хэв загвар нь хүний амьдралын эрхэм сэтгэлийг дардаг. Донтолт нь тухайн хүний амьдралын гол хүсэл тэмүүлэл болон хувирдаг бөгөөд хаа ч явсан, юу ч хийсэн үргэлж л амьдралынх нь хэв загварыг өөрчилж байдаг байна.
6. Донтолт нь донтсоноо үргэлж нууж, далдалж байдаг. Бүх донтолт нь өөрийгөө үгүйсгэдэг онцлог талтай. "Би дуртай цагтаа үүнийгээ зогсоож чадна" гэж донтогсод өөртөө хэлж байдаг хэдий ч ингэж чадахгүй байсаар донтолт нь амьдралыг нь хөнөөдөг гэдгийг донтогсод хүлээн зөвшөөрөх тун дургүй. Харин "Миний ийм байдал хэнд ч хоргүй, хэнд ч муу зүйл авчрахгүй" гэж тэд хэлэх дуртай байдаг байна. Хуурмаг байдлаас гарч чөлөөтэй болох хэрэгтэй. Юуны өмнө донтолтоос чөлөөлөгдөж хэвийн байдалд орохын тулд "би донтон биш" гэсэн хуурмаг сэтгэгдлээ үгүйсгэн өөрийн үнэн бодит байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
Магадгvй та үүнийг уншаад ямар ч байсан миний амьдралд энэ бүхэн болж байна уу гэж бодож магад. Тэгвэл та ч єєрийгєє шалгаад vзээрэй. Бардам зан, хоёр нvvр, єєрийгєє дєвийлгєж ярих, нэмж чимж хачирлах, мєнгєтэй хvн болж харагдахын тулд жvжиглэж амьдрах, хэн нэгэнтэй заавал хамт байх гэсэн хvсэл, порно сайтад хэт шимтэх, эротик єгvvллэг сонсох гээд харанхуйн гvнд нуусан зvйлсvvд танд байна уу? Эргэцvvлж бодоорой. Донтолтны хар сvvдрээс нийгэм чєлєєлєгдєхєд таны шийдвэр чухал юм шvv.

пятница, 19 декабря 2008 г.

ТА ЯМАР ӨНГӨНД ДУРТАЙ ВЭ?

Хүн ертөнцийг түмэн өнгөөр хүлээн авч мэдэрдэг нь байгалиас өгсөн гайхамшигт бэлэг билээ. Гэвч хүн аль нэг өнгийг хүлээн авах нь түүний сэтгэл санаатай нягт холбоотой сонин үзэгдэл юм. Хэргийн гол нь ямар өнгө бидний сэтгэлд илүү таатайд бус бид ямар өнгө ялгаруулдаг вэ гэдэгт байгаа юм. Эрдэмтэд аль хэдийн бүх амьд амьтад гэрэлтдэг, түүнийг нь цахилгаан соронзон талбайд харж болдийг нээжээ.
Тэр дундаа хүмүүс биеийн болон сэтгэл санааны байдлаасаа болж янз бүрийн цахилгаан соронзон цацруулалт гаргадгийг судалж тогтоосон байна. Цэнхэр өнгө үнэнч шударга, уяхан сэтгэлтэй хүмүүсийн шинж. Хэрэв тэд дээр нь боловсролтой, ухаалаг бол цэнхэр өнгө нь ногоонтой хамт, эсвэл дээр нь ногоон туяа цацран харагддаг байна. Хэтэрхий их сэтгэлийн зовиуртай, бодлогошронгүй хүн гүн улаан өнгө цацраах ба энэ нь оюуны хөдөлмөртэй холбоотой бол гэрэлт улаан-цэнхэр өнгөтэй хослоно. Хэний ч төлөө юугаа ч хайрладаггүй, хэт баяр баясгалантай хүмүүсийн цацруулах өнгө ягаан улаан эсвэл цайвар ягаан хөхдүү байдаг байна. Хүн төрөлхтөн бүр эрт дээр үеэс өнгөнд билэг тэмдгийн утга санааг өгч байжээ. Аль ч шашны бурхад ихэвчлэн цэнхэр өнгөтэй дүрслэгдсэн байдгийг судлаачид ажиглажээ. Орчин үеийн био энерги судлаачид ч цэнхэр өнгө сэтгэл санааг өргөж, уйтгар гунигийг арилган, тайвшруулж, тэр ч байтугай өвчинг намдаагч, биеийн халуун, цусны даралт багасгадаг болохыг баталдаг. Бас өргөн уудам ба сэрүүнийг мэдрэх боломж олгоно. Цэнхэр өнгө бас тэвчээр хатуужлын өнгө. Эмэгтэйчүүд ихэвчлэн цэнхэр, хөх өнгө илүү цацраана. Улаан өнгө хараад цухалддаг хүмүүс голдуу ганцаардмал байх дуртай хүмүүс. Улаан өнгө нүдний хувьд хамгийн ядаргаатай төдийгүй оюун санааны системийг цочрооно. Энэ өнгө агшин зуур хүний анхаарал татах боловч маш түргэн сонирхол бууруулна. Ягаан өнгө зөөлөн уяхан сэтгэлтэй хүмүүсийнх. Гэвч ажил хэрэгч, хэт практик хүмүүст төдий л таалагдахгүй. Ногоон өнгө тайвшруулагч өнгө агаад түүнд дуртай хүмүүс өөрийгөө харуулах, өөртөө итгэлтэй байхад тэмүүлэх бөгөөд энэ нь тэдний амьдралд амин чухал зүйл юм. Ногоон өнгөнд дургүй хүн, би ахуйн асуудлууд, хувь тавилангийн эргэлтээс хэтэрхий их байгаад байгаа юм биш биз гэж бодоход гэмгүй. Хөх өнгө хүний сэтгэлийн тайвшралтыг мөн илэрхийлэх ба орчин тойрны үймээн, бужигнааныг ч анзаарахгүй байж чаддаг. Энэ өнгөнд дуртай хүмүүс даруухан, харин өөртөө жаахан итгэл муутай улс. Хөх өнгө нүдэнд сайн, түгшүүр арилган, зүрхний цохилтонд сайнаар нөлөөлнө. Шар өнгө амьдралын баяр баясгалантай, ухаалаг хүмүүсийнх. Энэ өнгөнд сониуч, олон нийтэч, ямар ч нөхцөл байдалд зохицож чаддаг хүмүүс дуртай. Харин гутрангүй, ганцаардмал, зожиг хүнийг цухалдуулдаг байна. Шар өнгө мэдрэлийн системийг бэхжүүлэн, бадрангүй сэтгэлийг хөгжөөнө. Улбар шар өнгө нарийн зөн мэдрэхүйтэй, мөрөөдөгч хүмүүсийнх ажээ. Гэхдээ амжилтанд хүрэх гэсэн эрмэлзэл нь голдуу үр дүнгүй болдог. Чернилэн ягаан өнгө тун нууцлаг өнгө. Сэтгэлийн их хөдлөлтэй, мэдрэмтгий, ажил хэрэгч хүмүүс энэ өнгөнд дуртай гэнэ. Ид шидэнд итгэдэг хүмүүс голцуу энэ өнгийг эрхэмлэнэ. Хүрэн өнгө сэтгэл хангалуун бус, түгшүүртэйг илтгэнэ. Өөрийнхөө зовиур, сэтгэлийг түгшүүрээ дотроо нуусан хүмүүс энэ өнгөнд дуртай ажээ. Ер нь хүрэн өнгийг дотроо түрэмгийллээ нуусан, сэтгэлийн их хямралтай хүн цацраадаг гэнэ. Саарал өнгийг идэвхгүй өнгө гэж үздэг ба голдуу өөртөө итгэл муутай, шийдвэр гаргаж чаддаггүй, хэт сэжиглэмтгий, хартай, болгоомжтой хүмүүсийн өнгө гэж үзнэ. Хөнгөндүү, тэвчээр хатуужил муутай хүмүүс энэ өнгөнд дургүй ажээ. Хар өнгө өөртөө итгэлгүй, амьдралыг бараанаар хүлээн авдаг, нэг их аз жаргалгүй хүмүүсийнх. Цагаан өнгө маш зохистой бөгөөд бусад өнгөтэй адил элдэв цухалдал, уур уцаар хүмүүст өгдөггүй ажээ. Гэвч бидний цацраадаг өнгө, дурладаг өнгөнүүд маань сэтгэл санаа, биеийн байдал, цаг агаараас хүртэл хамаардаг ажээ. Нас ахих тусам бас өөрчлөгддөг гэнэ. Мөн бидний зан төрх, жилийн улирал, цаг үеийн хувцасны маяг хүртэл нөлөөлнө. Гэхдээ л энэ бүхэн бидний сэтгэл санаа, бодлын тухай мэдээлэл агуулж байдгийг мартаж болохгүй. Иймд дуртай, хэрэгтэй өнгөндөө дурлацгаая.

среда, 17 декабря 2008 г.

ЭГЧ НАРТАА

Өнөөдөр яагаад ч юм эгчтэйгээ ярьмаар санагдлаа. Гэвч би гэдэг хүн цагийн зөрүүг тооцоолсонгүй. Албатай юм шиг л таг чиг болчих юм гээд л... Үргэлж e-mail бичдэг хирнээ энэ удаа арай өөр, өөртөө байгаа хоёр жигүүрээ арай л нэг тод харья? Гэж бодлоо. Энэ хорвоод эгчтэй байх шиг сайхан юм хаа ч байхгүй. Тэр бүр хэлээд байдаггүй миний итгэл найдвар, дотны зөвлөгч, миний ертөнцийн толь, ээжийн минь үргэлжлэл эрхэм хоёр эгчдээ хязгааргүй их хайртай. Хүн гэдэг бүхнийг өнгөрсөн хойно нь ухаардаг юм шиг байна. Цуг өсөж байхдаа ямар сайхан байсан нь хэзээ ч мартагдахааргүй дурсамж болон үлдэж.
Миний том эгч их дайчин, бүх л юмыг өөрөө амжуулж, агуу их сэтгэлийн тэнхээтэй сайхан бүсгүй бий. Удаах эгчтэйгээ насны их зөрөөгүй болохоор цуг унтаж, нууцаа ярьж, муудалцах үедээ муудалцаад л... Мөн манай гэр бүлийн хамгийн сайн дуулгавартай охин нь байсан, одоо ч хэвээрээ. Би мартдаггүй нэг дурсамжаа бичмээр санагдлаа. Бага байхад бид зун эмээгийндээ зусланд очиж амардаг байлаа. Тэр үе наадмын үе байсан санагдаж байна. “Дондогдуламын рашаан”-наас ус авахаар бүрэнхийд бид хэд явлаа. Усны бараа үзээгүй бид хөөрсөндөө усаар байлдаж эхлэв. Би гэдэг хүн хамгийн түрүүн уурлан, харилаа гээд явахад эгч араас гүйж ирээд: “ За тоглоомд чам шиг уурладаг хүн байдаг юмуу” гэж хэлж нэг үзээд, гуйж нэг үзээд... Би яахав явна гэснээрээ явлаа. Эгч араас “Болгоомжтой яваарай намаг ихтэй шүү! замаасаа гарчихав” гээд л бөөн юм хэлээд л... Би нэг чихээрээ оруулаад л нөгөөхөөрөө гаргаад л... Яахав би гэдэг хүн салют харж явсаар замаасаа төөрөөд, намагт шигдчихлээ. Гарах гэсэн гарч чадахгүй улам сороод л, бүүр бэлхүүсээр татчихлаа, аймшигтай. Би “амь авраарай, амь авраарай” гэж орилоод л... Хаанаас ч юм эгч гараад ирсэн. Намайг татаад дийлэхгүй, орилоод л хамаг хүчээ шавхсаар гаргаж чадсан юм. Тэр үед миний эгч хөлийнхөө тавхайг нилээн гүн шилэнд зүсчихсэн, ямар харагдаж байсан гээч..
Очоод болсон явдлыг эмээдээ тодорхой ярихгүйгээр эгчтэйгээ хуйвалдсан. Хэрвээ мэдвэл бид хоёр будаа.. Эгч бид 2 тэр дулаахан шөнө ямар их юм ярьж, бие биенийгээ тайвшруулан цусаа тогтоох гэж уйлалдаад л... Түүнээс хойш би эгчийнхээ хөлний сорвийг харахаар л дотор нэг сонин болдог юм. Мэдээж би гэдэг хүн үг сонсдог болж, миний аашийг мэддэг ганц хүн Сэлэнгээ эгч минь болсон юм даа. Сүүлийн үед эгчтэйгээ уулзахын хүслэн болж байна. Бүүр зүүдэнд ороод байх боллоо. Эгчтэйгээ уулзаагүй их удаж. Зөвхөн net л биднийг учруулж буян болох юм. Мэдээж нэг л нартай өдөр эгчтэйгээ уулзнаа дүү нь. Хамгийн түрүүнд миний хоёр жигүүр болсон эгч нартаа Шинэ оны мэнд! Хорвоогийн юу сайхан байдаг билээ, бүгдийг хүсье! Дүү нь та хоёртоо хязгааргүй ихээр хайртай шүү! Бас та хоёртоо баярлалаа.

воскресенье, 14 декабря 2008 г.

СЭТГЭЛИЙН НҮД

Эмнэлгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин зовлон шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө. Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хирд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв. Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ. "Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна. "Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн сэтгэл гэгэлзэнэ. Гэтэл сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналгах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархлын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүнийг удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмэн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний аяархан ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царай дээр үүрийн гэгээ туслаа. Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагчид ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдлож цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

ЗӨВХӨН БИ ЧАМД ХАЙРТАЙ ГЭДЭГ ҮГЭЭР ХАЙРАА ИЛЭРХИЙЛЖ БОЛДОГГҮЙ

УС, ЦЭЦЭГ ХОЁР
Нэг өдөр ус, Цэцэг хоёр тааралдаж найзууд болцгоожээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биеэ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр лүү цацан "Энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулья" гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ.
Цэцгэнд өгсөн усны хайр нь ч гэсэн анхных нь байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг "Ус надад хайртай болов уу?" гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа. Цэцэг усанд -Би чамд хайртай гэхэд ус -Би ч гэсэн чамд хайртай гэв. Цаг хугацаа өнгөрсөөр л ... Цэцэг дахиад л -Би чамд хайртай гэв. Ус -Би ч бас гэлээ. Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв.
Ус -Би чамд хайртай гэдгээ хэлсэн л биз дээ гэв. Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээр өвдсөн байв. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв. Ус хайртынхаа толгойг нь түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд. -Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд -Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв. Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнийг нь асуув.
Эмч ус руу их л нухацтай харснаа -Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв. Ус "Зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болдоггүйг" ойлгожээ.